Шувууны томуу гэж юу вэ?

Шувууны томуу нь сүүлийн жилүүдэд дэлхий даяар хүн болон зэрлэг амьтны эрүүл ахуйтай холбоотой анхаарал татсан асуудал болоод байна. Нэрнээсээ эхлээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийн маргааны, сэтгэлгээний, болон судалгааны бай болоод байгаа энэхүү томуу өвчны түүхэн хувирал хөгжил нэн сонирхолтой болой.

Шувууны томуу гэдэг нэршил мал эмнэлгийн зүгээс өгсөн нэр бөгөөд сүүлийн үед хүлээн зөвшөөрөгдсөн нэршил болоод байна. Анх шувууны томууны асуудал хүчтэй тавигдаж байх үед шувуу судлаачид, байгаль хамгааллын чиглэлийн хүмүүс үүнийг “шувууны” гэж тодотгохоос зайлсхийн, “тахианы (chicken flu)” эсвэл “шувууны аж ахуйн” (poultry flu) томуу гэж нэрлэх тал дээр хүчтэй зогсож байсан. Учир нь тэд уг цартахлын шинжтэй томуутай тэмцэх явцад зэрлэг шувууд үй олноороо хэлмэгдэх вий хэмээн эмээж байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр уг томууны шинж чанар улам тодорхой болж “шувууны томуу” (bird flu, avian influenza) хэмээх нэрийг ерөнхийд нь хэрэглэх болсон байна.

Өнөөдөр бидний онцгой анхаарал татаад байгаа Н5N1 хэв шинжийн вирус анх 1997 онд Гонгонкт хүний аминд хүрэх чадвартай болох нь тогтоогдсон. Түүнээс хойш 2006 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд уг вирустай холбоотой хүний өвчлөлийн 246 тохиол бүртгэгдээд байгаагийн зонхилох буюу 85.5% нь Вьетнам, Индонез, Тайланд, БНХАУ гэсэн Азийн дөрвөн оронд гарч, үлдэх тохиолдол нь Ази, Европ, Африкийн 6 оронд гараад байна. Өвчилсөн хүмүүсийн нас баралтын хувь 60 орчимтой байдаш ажээ.

1918-1919 онд H5N1-тай их төстэй H1N1 вирусаар үүссэн томуугийн тахал гарч, Европ, Ази, Хойт Америкийг хамран ойролцоогоор 50 сая гаруй хүний аминд хүрч байжээ. Тэр үед оношилгоо, эмчилгээний төвшин өнөөгийнх шиг байгаагүйгээс буруу оношлох, улмаар буруу эмчлэх зэрэг алдаа их гарч байжээ. Өнөөдөр хүн, мал эмнэлгийн шинжлэх ухаан асар өндөр хөгжсөн байгаа боловч хүн төрөлхтний дараагийн цартахал шувууны томуугийн Н5N1 вирусаар сэдээгдэх үү, эсвэл томуугийн өөр омгийн вирусаар үүсгэгдэх үү гэдгийг одоо хэн ч хэлж чадахгүй байна.

Bird Flu Information Tools
ШУВУУНЫ ТОМУУГИЙН ГАЗАР ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
ДЭЛХИЙН ЗЭРЛЭГ АМЬТНЫ ӨВЧНИЙ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
ИНТЕРНЭТЭД СУУРИЛСАН ЗЭРЛЭГ АМЬТНЫ ӨВЧНИЙ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Photos
Sponsors
Supporters and Collaborators

Ministry of Nature, Environment and Tourism of Mongolia

United Nations-FAO Wildlife Health and Ecology Unit

Institute of Biology
Mongolian Academy of Sciences

© 2011 WSCC