Шувууны томуугаар ямар шувууд өвддөг вэ?

Ерөнхийдөө бүх төрлийн шувууд томуугийн А хэв шинжийн вируст мэдрэг боловч тахиа, цацагт хяруул, гургуул, бөднө зэрэг зарим тэжээвэр шувууд нэн мэдрэг болно. Уг хэв шинжийн вирус байгаль дээр усны зэрлэг шувуудаас нугас, галуу, цахлай, хиазтанд түгээмэл тохиолддог. Өнөөдрийн байдлаар шувууны томууны 16 хэв шинж мэдэгдээд байна. Тэд байгалийн эздэдээ хам-амьдрал (симбиоз) үүсгэн орших тул ихэнх тохиолдолд эмгэг үүсгэдэггүй, бөгөөд өөрсдийн эздийн дотор идэвхтэй үржсээр байдаг.

Харин шувууны томуу нь өндөр хоруу чанарт томуугийн H5N1 төрлийн вирусээр үүсгэгддэг бүх төрлийн тэжээвэр болон зэрлэг шувууд өвчилдөг амьсгалын замын цочмог явцтай гоц халдварт өвчин юм. Анх нээгдсэн цагаасаа хойш өнөөг хүртэл шувууны томууны H5N1 вирусийн хувьсал үргэлжилсээр шинэ эс, эд, эзэнд халдварлах, үржих чадвартай болж байна. Энэ явцдаа уг вирусын эмгэг төрүүлэх чадвар өсөж, тархалтын хувьд шинэ цэгүүдэд гарч ирж байгаа нь хүн амын дунд нэгэн шинэ халдварт тахал бий болгож болзошгүй хэмээн түгшихэд хүргэж байна. Тодруулбал уг вирус хөгжлийн явцдаа шувуудын шинэ төрөл, зүйлүүд, цаашлаад хөхтөн амьтад (гэрийн муур, гахай болон байгалийн нөхцөлд барс, леопард, гэрийн муур, суусар) болон хүнд халдварласан нь шувууны томуугийн асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулах болсон юм.

In 2006, The Government of Mongolia approved the National Strategy to Prevent and Control Avian Influenza Pandemics. One of the goals of the plan is to expand research on the epidemiology of influenza in wild birds, in order to understand and prevent the spread of this disease among birds and humans. Within the framework of the NSPCAIP, several research groups have been conducting field surveillance activities throughout country to identify HPAI outbreak locations, determine the virus prevalence in wild birds, and investigate the role of wild birds in transmitting the virus and map to bird migratory flyways.

Н5N1 вирусийн эволюци хөгжил болон халдвар тархахад зэрлэг нүүдлийн шувуудын үүрэг роль бүрэн төгс тодорхой болж чадаагүй байна. Учир өнөөг хүртэл уг вирусыг зөвхөн цөөн тооны үхлүүт эсвэл үхсэн усны зэрлэг шувуудаас л ялгаж авч чадаад байгаа юм. Гэтэл нүүдлийн усны шувууд Н5N1 вирусийн халдварын нууц үедээ юм уу, өвчилсөн үедээ алс нүүдэллэх боломжтой гэдэг судалгаагаар тодорхой болоод байна.

Bird Flu Information Tools
ШУВУУНЫ ТОМУУГИЙН ГАЗАР ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
ДЭЛХИЙН ЗЭРЛЭГ АМЬТНЫ ӨВЧНИЙ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
ИНТЕРНЭТЭД СУУРИЛСАН ЗЭРЛЭГ АМЬТНЫ ӨВЧНИЙ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Photos
Sponsors
Supporters and Collaborators

Ministry of Nature, Environment and Tourism of Mongolia

United Nations-FAO Wildlife Health and Ecology Unit

Institute of Biology
Mongolian Academy of Sciences

© 2011 WSCC