Нүүдлийн шувууд ба шувууны томуу

Судлаачид, байгаль хамгаалагчид саяханыг болтол өндөр хоруу чанарт шувууны томуугийн тархалтад зэрлэг шувууд холбогдол багатай гэж үздэг байв. Тэд шувууны аж ахуйнууд хоорондын амьд шувууны худалдаа, зах зээлийн газар зэрлэг шувуу болоод шувууны аж ахуйнууд дахь өссөн шувуудийг нэг дор байлгах, шувууны аж ахуйнуудын ариун цэврийн байдал муу байх, зэрлэг шувуу гэрийн шувуудтай нэг нуур усанд орох боломж олгосон зэрэг нь энэ халдварт вирусын тархах гол зам болж байна гэж үзэж байв. Энэ байдал 2005 оны 4-р сард H5N1-ээр сэдээгдсэн эндэгдэл өндөртэй шувууны томуугийн дэгдэлт БНХАУ-ын баруун хойд хэсгийн Цинхай (Монголчууд Цайдам бас Хөх нуур гэж бас нэрлэдэг) нуур гарч 5000-6000 гаруй шувуу эндсэнээр өөрчлөгдлөө. Энэ үеэр үхсэн шувуудын 90 гаруй хувь хээрийн галуу Anser indicus байснаас гадна хүрэн толгойт цахлай Larus ridibundus, итэлгэн цахлай Larus ichtyaetus, нугас (Anas sp.), хар гогой Phalacrocorax carbo зэрэг бусад зүйлийн нүүдлийн шувууд өвчилсөн байна.

Улмаар тархалтын хүрээ 2005 оны зун ОХУ-ын Новосибирск, Алтайн хязгаар, Монгол улсын Хөвсгөл, Булган аймгуудын нутаг гэсэн шинэ цэгүүдээр нэмэгдэв. Сонирхолтой нь эдгээр газруудаас авсан дээжнээс ялгасан H5N1-ийн омгууд нь Цинхай нуураас ялгасан хэв шинжтэй нэн ойрын холбоотой байсан нь тогтоогджээ. Улмаар энэ удмын вирүс Төв Азиас Ойрхи Дорнод, Африк чиглэсэн шувууны нүүдлийн замаар зэрлэг шувуудын сүрэгт цааш тархаж 2005 оны сүүлч гэхэд Турк, Румын, Хроват, Крымын хойг хүрч, 2006 онд Европын бусад олон орон, Африк тивийн зарим оронд дамжиж тархжээ.

Манай орны нутгаар Зүүн Ази-Австралийн, Төв ази-Энэтхэгийн, Номхон далайн баруун эргийн, Африк-Евразийн гэсэн нүүдлийн дөрвөн том зам дайрч өнгөрдөг. Жил бүр Зүүн өмнөд Ази дахь шувууны томууны голомтод ойрхон нутгуудаас олон зуун шувууд нүүдэллэн Монгол болон Сибирь, Арктикт ирдэг. Тэдний багагүй хэсэг Чинхай нуураар дамжин өнгөрнө. Иймд энэ их нүүдлийн замд байгаа манай улс шувууны томуугийн судалгаа мониторингийг байнга тогтмол хийж байх хэрэгтэй байна.
Мэдээллийн систем
ШУВУУНЫ ТОМУУГИЙН ГАЗАР ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
ДЭЛХИЙН ЗЭРЛЭГ АМЬТНЫ ӨВЧНИЙ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
ИНТЕРНЭТЭД СУУРИЛСАН ЗЭРЛЭГ АМЬТНЫ ӨВЧНИЙ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Фото зураг
Санхүүжүүлэгч

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага

АНУ-ын Хөдөө аж ахуйн газрын Зэрлэг амьтны албны
Зэрлэг амьтны өвчлөлийн
үндэсний хөтөлбөр

АНУ-ын Геологийн судалгаа

Хамтрагчид

   НҮБ-ын ХХААБ-ын Зэрлэг амьтны
   эрүүл ахуй ба экологийн
   судалгааны хэсэг

   Шинжлэх ухааны академийн    Биологийн хүрээлэн

   Байгаль орчин аялал жуулчлалын
   яам

   Улсын мал эмнэлэг, ариун цэврийн
   төв лаборатори

   АНУ-ын Геологийн судалгааны
   албаны Баруун бүсийн экологийн
   судалгааны төв


© 2011 WSCC